Artbox

Toyota Mongolia Munkhada / Мөнххада /

N/A Facebook Messenger Global Rank

МӨНХХАДА ХХК ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Мөнххада”компани нь 2013 онд “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч Японы алдарт Жи Лайон группийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2014 онд Улаанбаатар хотын А зэрэглэлд Toyota автомашины үзэсгэлэнгийн танхимыг, 2016 онд Яармагт Үзэсгэлэнгийн танхим, Засвар үйлчилгээний төв буюу Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвийг ашиглалтад оруулж байна.

“Мөнххада”компани өнөөдөр нүүдэлчин Монголчуудын дунд чанар, эдэлгээгээрээ шалгарч нутагшсан Япон улсын нэрийн хуудас болсон Тоёота брэндийн 11 төрлийн автомашиныг Монголын үнэнч хэрэглэгчиддээ хүргэж байна. Монгол орны эрс тэс уур амьсгал, бартаат замд чанараараа тэнцэж монголчуудын итгэлт сайн хүлэг болж чадсан Тоёотагийн Ланд Круйзер 200, 76, 78, 79 загварууд, Рав-4, Хайсе, Прадо, Альфард, Приус автомашины шинэ загваруудыг худалдаа, лизингийн хамгийн уян хатан нөхцөл, чанартай цогц үйлчилгээгээр санал болгож чадаж буйдаа “Мөнххада”-гийнхан бахархалтай байдаг юм.

Тэд төмөр хүлгийн төгс манлайг нь сонгон хэрэглэдэг үйлчлүүлэгчиддээ автомашины цогц үйлчилгээг бүрэн дүүрэн өгөх шилдэг арга барилаар ажиллаж ирлээ. Улмаар эх дэлхийдээ ээлтэй Тоёотагийн эрхэм зорилгод нэгдэн автомашины нано технологийг өөрийн охин компани Мэйжиг Инженеринг Авто компаниар дамжуулан монголын хэрэглэгчиддээ хүргэхээс гадна үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж эхэлснийг дуулгахад таатай байна.

Өдгөө “Мөнххада”компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Монгол улсад жишиг засварын төвийг нээж байна. Үзэсгэлэнгийн танхим, Засвар үйлчилгээний төв буюу Тоёотогийн албан ёсны үйлчилгээний төвд 25 жилийн туршлагатай гадаад инженерийн удирдлага дор мэргэшиж буй монгол инженерийн баг өдөртөө 80 машиныг хүлээн авч Япон, Итали улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж эхэллээ.

250 машины зогсоол бүхий Тоёотогийн албан ёсны үйлчилгээний төвд 10 машины шоу рүүм, хүүхдийн тоглоомын талбай, кофе шоп, хүлээлгийн танхим ажиллаж үйлчлүүлэгч таны тав тухыг нэгэн цэгээс бүрэн хангах боломжийг бүрдүүллээ. Мөн орчин үеийн тав тухтай үйлчилгээний төвд хүрэлцэн ирсэн хэн бүхнийг найрсагаар угтан авч үйлчилж байна.

Chat  on Messenger  on Messenger

Need a chatbot for your business?

Explore 3 Car Dealership chatbot templates for Messenger on the Botmakers marketplace

Vote for Toyota Mongolia Munkhada / Мөнххада /