REACH Төсөл

Төслийн танилцуулга

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг дунд бизнесийг санхүүгийн хувьд илүү бат бөх, тогтвортой үйл ажиллагаатай болоход шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг хэрэгжүүлж байна.

Зорилго

Энэхүү төслийн зорилго нь олон бэрхшээлүүдээс шалтгаалан банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авах боломж, чадавхийг нь нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн зорилт

• Жижиг, дунд бизнесийг санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадавхижуулах; • Төслийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесийн зээлийг зуучлан, дэмжлэг үзүүлэх;

Үйл ажиллагаанууд

• Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд хамрагдах ур чадварын хэрэгцээг тодорхойлох; • Бизнесийн зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх; • Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох; • Төслийн 5 салбар нэгжээс зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх; • “Жижиг, дунд бизнесийн санхүүжилт” форум зохион байгуулах;

Төсөл хэрэгжих байршлууд:

Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймаг

Хэрэгжих хугацаа

2016 5сар-2018 4сар

REACH Төсөл