Artbox

Pepsi Mongolia

N/A Facebook Messenger Global Rank

Pepsi («Пепси») — архины нэгдэл ороогүй сэргээх цангаа тайлах ундаа юм. Өнөөгийн байдлаар дэлхий дахина түгэн тарч дэлхий нийтийн хэрэглээ болон хэвэшсэн. 1893 онд бий болж анх Брэдийн ундаа гэж явдаг байсан нь 1898 онды албан ёсоор Pepsi-Cola компани болсон. Үндсэн брендийн эрхийг (PepsiCo)гэх Америкийн компани эзэмшдэг. Харин Монгол орны нутаг дэвсгэрт GNBEVERAGES Компани албан ёсны эрхийг эзэмшин үйлдвэрлэдэг болно.

Пэпси брендийн анхны лого.

ҮҮСЭЛ ТҮҮХ

PepsiCo's Beginnings 1965 Анх 1898 онд Америкийн эмийн санч Калеб Брэдхем бүтээсэн юм.Анх үндсэн нэршил нь Брэдийн ундаа гэх нэртэй байсан юм. Түүний хэлж байснаар тэрбээр ундаандаа байгалын гаралтай ханд оролцуулдаг бөгөөд энэ нь ходоод боловсруулах үйл ажиллагаанд тустай гэж ярьж байж ээ. Ингэж явсаар 1903 онд албан ёсоор Pepsi-Cola нэртэй болсон гэхэд буруудахгүй. 1923 онд дэлхийн 1-р дайны үеэр сахарын үнэ өсч дампуурал зарлаж байсан. Харин компаний хувьцаа үл мэдэгдэх саятанд худалдаалагдаж байж ээ. Тэрхүү худалдаж авсан хүн нь компаний дотоод ажилтан байсан гэдэг цуу яриа ч ниээлдгүй байдаг аж. Ундааны жор нууц байсан ч гэсэн Брэд дампуурч компаниа зарж байсан тул нууц жороо ч мөн адил задалж өгөх хэрэгтэй болсон. 8-н жилийн дараа худалдаалагдсан компани дахин дампуурал зарлав. Гэхдээ 30-аад оны Америкийн хямралын үеэр Pepsico гайхалтай маркетинг хийн өөрсдийн бүтээгдэхүүнээ маш ихээр борлуулж эхэлсэн. 1939 онд дэлхий дахинаа тэр дундаа залуусын дунд алдартай болж дэлхийн 2-р дайны үеэр Royal Crown болон Dr. Pepper-ыг ардаа орхиж хамгийн эрэлттэй ундааны нэгээр шалгаржээ.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1961 онд үндсэн брендийн нэршил нь Pepsi болон хувирсан.

Dorito чипс бренд 1966 он 1966 он - Пэпси Япон болон Хойд Европруу хүч түрэн оров ингэснээр Dorito брендийн чипсийг танилцуулж энэ нь ялангуяа Америкт маш их нэр хүндтэй бүтээгдэхүүн болсон.

1970 он - PepsiCo компани New York хотруу нүүн ирж шинэ оффисоо байршуулсан. Тус барилгын ажлыг Эдвард Дүррэл Стонэ гэх архитектур залуу бүтээжээ. Мөн энэ онд анх удаагаа шинэ савалгаатай ундаагаа олон нийтэд тараасан юм. Энэ үед тэдний хамгийн томоохон явуулж байсан арга хэмжээ бол Pepsi Challange байсан юм.

1971 он - PepsiCo гүйцэтгэх ахлах ажилтан Доналд М.Кэндал нь Хэрман В.Лай-ийн тэтгэвэртээ гарахад нь гүйцэтгэх захирлын суудлыг авсан. 1971 он - PepsiCo гүйцэтгэх ахлах ажилтан Доналд М.Кэндал нь Хэрман В.Лай-ийн тэтгэвэртээ гарахад нь гүйцэтгэх захирлын суудлыг авсан.

1982 оны 12 сарын 6-ны өдөр нас барах хүртлээ корпорацид идэвхитэй ажилсаар ирсэн. Үүний дараагаар Пэпси бренд шинэ цэнхэр, цагаан, улаан логотой болсон.

1973 он - Pepsi Light худалдаанд гарсан энэ нь лимоны амттай буюу өөр амтыг оруулж өгсөн юм. Түүнчлэн энэ жилдээ Pepsi-Cola нь сүпермаркетуудаар тараагддаг Номер 1 ундаа болсон. Pepsi Light

Америкийн анхны олон улсад тэр дундаа хуучин Зөвлөлт Холбоот Орос улсад бүтээгдэхүүнээ экспортолсон компани болсон. 1974 он - Америкийн анхны олон улсад тэр дундаа хуучин Зөвлөлт Холбоот Орос улсад бүтээгдэхүүнээ экспортолсон компани болсон.

1976 он - PepsiCo дэлхий даяар өөрийн нэрээ батагаажуулан авсан

1977 он - PepsiCo компани Pizza HUT-ыг өөрийн болгов.
PIZZA HUT INC

TAKO BELL 1978 он - PepsiCo нь Taco Bell-ыг өөрийн болгов.

1981 он - Frito-Lay нь Tositos /чипс/брендийг танилцуулав.

1982 он - Pepsi Free болон Diet Pepsi кофэйнгүй бүтээгдэхүүнээ танилцуулав

1984 он - Pepsi-Cola нь өөрсдийн хоёр томоохон сурталчилгаандаа Michael Jackson болон түүний дүүг тоглуулсан нь маш амжилттай болж Шинэ үеийн залуусын хэрэглээ гэсэн уриатай байсан.

1985 он - Пэпси ундааг сансарын онгоцонд сансарт уусан. Түүнчлэн энэ онодоо дэлхий дахинаа 150 аад орон ялангуяа Хятад хамгийн том хэрэглэгчдийн нэг болсон.

1986 он - Пэпсигийн хувьцаа нь Токиогийн зах зээлд оров. PepsiCo нь Kentucky Fried Chicken (KFC)-г худалдан авав.

1988 он - Chase, гэх хэд хэдэн хэсэгтэй телевизийн сурталчилгаа хийсэн бөгөөд тус сурталчилгаанд Michael Jackson тоглосон бөгөөд хамгийн их үзэгчтэй сурталчилгаагаар тодорч байж ээ.

1989 он - PepsiCo, Forune сэтгүүлийн top 500 жагсаалтын 25-т бичигдэв. Walkers Crisps Smith Crisps-ын өөрийн болгон авав.

1990 он - Gamesa-г өөрийн болгов. 1991 он - Pepsi-Cola нь Unilever хамтран Цайны бизнест хөл тавьсан.

1993 он - Шинэ савлагааг Time square ийн талбайд танилцуулав. Энэ нэмэлт нь үйлдвэрлэсэн болон хугацаа нь дуусах он сар байсан юм.

1994 он - Pepsi-Cola анх удаагаа Виетнамруу экспортоо хийж эхлэв. PepsiCo нь Starbucks-тэй хамтрах гэрээн гарын үсэг зурав.

1995 он- Дэлхий дахина Lay's брендийн чипсийг дэлхийн 20 улсад зэрэг танилцуулав.

1996 он - Pepsi сансар дээр чадна хэмээн сансар дээр анхны сурталчилгааны зураг авалтыг авсан.

1997 он - Frito-Lay нь 104-настай Cracker Jack-ыг худалдан авахаар болсон.

1998 он - Seagram Company Ltd-ээс PepsiCo Tropicana-ын эрхийг худалдан авав. Энэ худалдан авалт нь PepsiCo-гийн түүхэн дэхь хамгийн том худалдан авалт байсан гэхэд буруудахгүй. Энэ үеэр түүнчлэн Pepsi-Cola өөрсдийн 100-н жилийн ойгоо тэмдэглэж байсан юм.

1999 он - Tropicana жүүс нь India маркетуудээр худалдаалагдаж эхэллээ.

2000 он - Pepsico нь SoBe брендийн ихэнх хувьцааг худалдан авав.

2001 он - PepsiCo болон The Quaker Oats компани нар нэгдэв.

2002 он - Quaker Oatmeal өөрсдийн 125 жилийн ойлгоо тэмдэглэсэн

2003 он - Pepsi-Cola компани Sierra Mist шинэ төрлийн ундаагаа гаргав.

2004 он - PepsiCo 2003 оны жилийн тайлангаа нийтэд зарласан.

2005 он - PepsiCo 40-н жилийн ой хүрсэн.

2006 он - Indra Nooyi PepsiCo-гийн захирал болов. Pepsi нь IZZE Beverage-ыг өөрийн болгов. Stacy's Pita Chip-ыг бүрэн эзэмшдэг болов. PepsiCo нь Bluebird Foods-ийг авах гэж байгаагаа зарласан.

2007 он - PepsiCo олон улсад үйл ажиллагаа явуулдаг компани хоорондын хэрэглэгчийн системийг бий болгов. PepsiCo болон Pepsi America нэгдэн Sandora компанийг авч Ukrain дахь жүүсний борлуулалтыг давамгайлж авав.

2008 он - PepsiCo нь ирэх оныххоо төсөвт Хятадад зориулан 1 тэрбум доллар төсөвлөсөн.

2009 он - PepsiCo болон Calbee Foods нар хамтран ажиллахаар болов.

2010 он - PepsiCo нь Оросын Wimm-Bill-Dann-ыг өөрийн болгохоо залалаа. AMP Energy Juice Америкт зарагдаж эхэлсэн.

2011 он - PepsiCo болон Tingyi Holding Стратегийн түншүүд болж өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ Хятадын зах зээлд өргөн хүрээгээр хүргэхээр болсон.

2012 он - Diet Mountain Dew, Brisk and Starbucks ready-to-drink PepsiCo-той нэгдэв. Pepsi калори багатай шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав.

2013 он - PepsiCo and The Müller Group-үүдийн нэгдсэн өдөрлөг нь Ёогүрт үйлдвэрийг шинэ түвшинд аваачсан.

2014 он - Pepsi Spire-ыг танилцуулав. Ингэснээр хэрэглэгч 1000-аад өөрийн төрлийн шинэ ундааг бий болгож байв.

2015 он - PepsiCo 50-нас хүрлээ.

Chat  on Messenger  on Messenger

Need a chatbot for your business?

Explore ManyChat chatbot templates for Messenger on the Botmakers marketplace

Vote for Pepsi Mongolia