Artbox

English Storm

N/A Facebook Messenger Global Rank

English storm таныг зөв зам руу хөтөлнө “Харгуй зам хүний хүүг хүрэх газарт хөтөлнө” гэдэг бол одоо цагт хүнийг биш, хүн явах яамаа өөрөө зөв сонгон тэр жимээр явсаар амжилтанд хүрэх юм. Өөрөөр хэлбэл амжилтанд дөт замаар явж хүрнэ гэсэн үг дээ. Тэгвэл яаж дөт замаар Англи хэл сурч их амжилтанд хурдан хүрэх вэ? Энэ асуултанд хариу авахаар English Storm англи хэлний эрчимжүүлсэн сургалтын төвийг зорьж захирал Г. Гантуяатай ярилцлаа. Хавар бож байна. Кембриж, ЭЕШ болон бусад шалгалтууд эхэлж байгаа биздээ. Танай English Storm төвд хүмүүс хэр их хандаж байна вэ? Тийм шүү. Нөгөө өвөлжингөө үргэлжилсэн олон баяр наадам, найр цэнгээн сая нэг өндөрлөж хүн болгон л сургууль, соёл гадаад, дотоод элдэв шалгалт шүүлгэнд бэлдэнэ гээд л хөдөлгөөнд орж байх шив дээ. Хүмүүс их ярьж хандаж байгаа. Кембрижийн хөтөлбөрт с ургуульд элсэн орох шалгалт хэзээ болохыг сайн мэдэхгүй байна. ЭЕШ болон Кембрижийн шалгалтанд хүүхдээ сайн бэлдье гэсэн эцэг, эхчүүд их ярьж хандаж байна. Өнгөрсөн жил эгчийг нь, ахыг нь танай дээр амжилттай бэлтгээд сургуульд нь оруулсан. энэ жил бас дүүг нь, хамаатных нь хүүхдийг сайн бэлтгээд Кембрижийн хөтөлбөрт сургуульд өгмөөр байна гээд эцэг, эхчүүд их ярьж байгаа. Эхний ангиуд элсэлтээ аваад хичээллэж байгаа. Үр хүүхдээ сайн сайхан явуулъя, сайхан ирээдүйд хөтөлье гэвэл энэхүү шалгалтанд тун нямбай няхуур бэлтгэх ёстой. Хэдхэн жилийн дараа хүү чинь, охин чинь та бүхний олон сая төгрөгийн санхүүг хэмнэж гадаадын аль ч их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орж эцэг, эхээ баярлуулна гэсэн үг шүү дээ. Хүн юу тарина түүнийгээ хурааж авнаа гэдэг шиг сайхан амттай жимсний бут тарилаа л гэсэн үг дээ. Хүүхдүүд маш их ухаантай, зорилго өөд нь чиглүүлэхэд болно шүү дээ. ЭЕШ-д бэлтгэх сургалтанд бүртгэл авч байгаа. Дотоодын их дээд сургуульд элсэн ороход шаардлагатай оноо авахад нь бэлдэнэ ээ. Манайх руу яриарай. Хүүхдээ хөтлөөд ирээрэй. Бид та бүхнийг сургасан шиг сургаж өгнө өө. Бүтэн өдрийн болон Хагас өдрийн ангийн тухай хүмүүс танай сонин дээр гарсан ярилцлагыг харсан юм байна аа гээд орон нутгаас их асууж сонирхох юм. Бүтэн өдөр, хагас өдрийн ямар ямар ангиуд хичээллэж байгаа вэ? Бүтэн өдрийн эрчимжүүлсэн нэг анги, хагас өдрийн2 анги шинээр хичээлээ дөнгөж эхлээд явж байгаа. Өдөр бүр 10 цагаар юмуу 5 цагаар тасралтгүй хичээллэх нь хувь хүнд маш их өгөөжтэй л дөө. Орой унших, цээжлэх, орчуулах гээд олон даалгавар өгдөг. Үндсэн хичээлээ олон цагаар маш энгийн ойлгомжтой аргаар заадаг учир орой нь даалгавраа хийх нь хөнгөн байдаг юм. За тэгээд 3000 гаруй англи- монгол үг цээжлэх,2000-3000 өгүүлбэр орчуулан 26 цагийг бүгдийг ойлгож хэрэглэдэг болно гэдэг чинь сурч байгаа хүн, сургаж байгаа газар хоёрын уялдаа холбоо их ач холбогдолтой болохыг нь манайд сурч үр дүнг нь биеэрээ мэдэрч хэрэглэж талархаж явдаг олон мянган хүмүүс илэрхийлж байдаг юм. Саяхан болсон нэгэн жишээг яръя л даа. Өнгөрсөн өвөл Оргил рашаан сувилалд амарч байгаад ирсэн залуутай танилцаж хөөрөлдсөн юм. Монголчууд хаа ч явсан сэргэлэн цовоо байдаг. Ямар ч ажлыг дорхноо гялалзуулж дор нь сурдаг. Даанч Монголоос очихдоо Англи хэл юу ч үгүй очдог. Энэ нь олон хүмүүс өөр хэл сурах гэж сар жил алдаж цалин хөлс ч бага авдаг. Над шиг Англи хэлгүй нөхөд сав суулга угаагч, нохой салхилуулагч, пицца зөөгч, зочид буудлын хаалгач, барилгын туслах, хамгаалагч, метромалл дэлгүүрийн цэвэрлэгч ч юмуу хамгийн үнэлгээ багатай ,хамгийн хүнд хэцүү ажлыг нь хийнэ шүү дээ. Эхний 3 жил хэл сурч, байр байдлаа олж дээгүүр зантай гадаадуудтай ойлголцох гэж бөөн юм болдог байлаа. Эзэнтэйгээ, үйлчлүүлэгчтэйгээ ойлголцох гэж амьтны инээд, уурыг ч их хүргэсэн дээ. 3 жил орчим сурч байж at home гэртээ харина гээд зогсч байсан зөндөө Монголчуудыг харсан. Хэлтэй хүмүүст маш гоё боломжууд байдаг. Цалин ч өндөр авдаг. Мөнхболор гээд Монголоос Англиар сайхан ярьдаг охин очиж байсан Стормд сурч байсан гээд. Тэгэхэд л миний толгойд Монголд байхдаа Англи хэл сурч байхгүй яав даа гэж харамсах сэтгэл төрснийг хэлэх юун. Одоо би эгч дүү нарыгаа танайд сайн сурч байгаад гадагшаа яв гэж захиад байгаа. Энд хэлнийхээ суурийг танайх шиг системтэй тавих нь тун чухал юм билээ шүү гээд л зөндөө ярилцсаан Ёстой л газар дээр нь орчинд нь хутгалдаж явсан үг шүү. Хөдөө орон нутгаас Бүтэн өдөр болон Цагийн ангиудад хүүхэд залуус гэлтгүй их бүртгүүлж байнаа. Хагас өдрийн анги бол Бүтэн өдөрт 10 цагаар шахуу хичээллэх боломжгүй хөөцөлдөх ажилтай хүмүүст яг тохирох анги юм л даа. Бүтэн өдрийн анги нь сарын дотор 1-4 шатыг бүрэн эзэмшиж дуусдаг бол хагас өдрийн анги нь 1-2 шатыг 5 цагаар яваад дуусна. Бас л 8 төрлийн хичээл үздэг. Та бүхэл бүтэн жилээр юмуу удаан хугацаагаар сурах гэж хайран цаг зав мөнгөө дэмий бүү үр! Цагийг үр ашигтай өнгөрүүл. Бид таны цаг завыг хэмнэж Англи хэлийг чавдар болтол эзэмшүүлж гадаадад ажиллаж амьдрах, тодоодын хүчирхэг компанид нэр төртэй ажилтан болоход чинь бид тусалъя! Бид таныг эрчимжүүлсэн аргаар сургаал өгье. Та бүхэн тэсвэр тэвчээр гаргаж нэг ч цагийн хичээл таслахгүй суугаарай. Манай хамт болон, багш нарын заах арга таныг 4 жил Англи хэл үзсэнээс ч илүү болгоно. Хаяг: Төв шуудангийн ард, “Раашбулаг” төвийн 2 давхарт Утас: 7000-3233, 99716070

Chat  on Messenger  on Messenger

Need a chatbot for your business?

Explore 3 Advertising Agency chatbot templates for Messenger on the Botmakers marketplace

Vote for English Storm