Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага нь 1995 онд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид дэлхийн 100 гаруй оронд хүүхдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн хажуугаар дайн болон байгалийн гамшгийн аюулд нэрвэгдсэн улс орнуудад тусламжийн үйлчилгээ хүргэдэг хүмүүнлэгийн байгууллага юм. Монгол Улсын 16 аймаг болон 6 дүүрэгт хүүхэд хамгаалал болон өрхийн амжиргааг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг зорилтот бүлгийхэнд зориулан үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Манай улсын нийт хүн амын 21% ядуурлын түвшингээс доогуур амьдралтай гэсэн Азийн банкны судалгаанаас харахад тусламж шаардлагатай айл өрхүүд үүнийг дагаад эрх нь зөрчигдөх магадлалтай хүүхдүүд маш их байна. Иймээс эдгээр хүмүүстэй тулж ажилладаг бидний хувьд судалгаа болон олон жил ажилласан туршлагатай хамт олон бий.
Need a chatbot for your business?
Explore ManyChat chatbot templates for Messenger on the Botmakers marketplace