Artbox

Ард Кредит ББСБ

N/A Facebook Messenger Global Rank

Ард Кредит Банк Бус Санхүүгийн Байгууллага (Ард) нь 2011 оны 4 дүгээр сард Интергрупп Интернэшнл ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан үндэсний аж ахуйн нэгж юм. Ард нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Зээлийн үйл ажиллагаа явуулах, Валютын арилжаа эрхлэх, Хөрөнгө оруулалт болон санхүүгийн зөвөлгөө өгөх гэсэн Санхүүгийн Зохицуулах Хорооны (СЗХ) тусгай зөвшөөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд бид зээлийн үйлчилгээгээр голлон амжилттай ажиллаж ирлээ. 2013 оны 6 дугаар сард бид үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, зах зээл дээр хурдацтай хөгжих, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор салбартаа олон жилийн мэдлэг, туршлага хуримтлуулсан хөрөнгө оруулагчдыг татан оруулж ирсэн билээ. Ард нь өнгөрсөн хугацаанд компанийн удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, стратегийн төлөвлөгөө, бодлого шинээр гарган зах зээл дээрх тэргүүний байр сууринд гарах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. 2013 оны 12 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд томоохон өөрчлөлт орсон бөгөөд бид Ард Санхүүгийн Нэгдэлийн шууд хөрөнгө оруулалттай компани болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний эрхэм зорилго бол орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан бичил зээлийн үйлчилгээг хүн бүрт илүү ойрхон, хүртээмжтэй, уян хатан болгоход оршино.

Chat  on Messenger  on Messenger

Need a chatbot for your business?

Explore 1 Accountant chatbot templates for Messenger on the Botmakers marketplace

Vote for Ард Кредит ББСБ